АБ РОЯЛЬ СУРГУУЛЬ

АБ Роял сургууль нь Монголын стандарт сургалтын хөтөлбөрийг сайжруулан орчин үеийн технологийн болон хувь хүний хөгжлийн стандартад анхаарсан 21р зууны ноёд хатагтай нарыг бэлтгэх дээд зэрэглэлийн сургууль юм.

Суралцахуй биднээс эхтэй

АБ Рояль сургууль нь сургуулийн өмнөх болон бага сургуулийн бүтэц зохион байгуулалтын шинэчлэлийг гүнзгийрүүлж, бага боловсролын үйлчилгээний чанар чадавхыг сайжруулах, улмаар дэлхийд боловсрол үйлчилгээгээр тэргүүлэх үндэсний сургалтын арга барил технологийг боловсруулан хэрэгжүүлж бодит үр дүнг хүртээмжтэй түгээнэ.

Манай сургууль “Дэлхийд үнэлэгдэх оюунлаг Монгол иргэнийг бэлтгэнэ” уриатай үйл ажиллагаа явуулах бөгөөд мэдлэг боловсролыг чухалчилахаас гадна эрүүл зөв амьдрах ухаан, хувь хүний хөгжил, биеэ авч явах соёл, бие даах чадвар, гоозүйн боловсрол, урлаг, спортын чадавхи, амьдрах чадварт суралцах цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллана.

Champion School at a Glance
0 K+
Current Enrollments
0 +
Qualified Staff
0 +
Clubs & Activities
0 +
Active PTFA Members

Аливаад шинжлэх ухаан ч ханддаг, бие даасан, төлөвшсөн, бүтээлч сэтгэлгээтэй залуу шинэ үеийг бэлтгэх нь бидний үүрэг бөгөөд бахархал юм.

Ч.Ануцэнд - Үүсгэн байгуулагч

Хөтөлбөрийн хураангуй

АБ бяцхан ноёд хатагтайн сургууль нь хувийн сахилга баттай, суралцахуйд дурлагч, зөв, нийгэмшсэн бие хүн болж төлөвшүүлэхээс гадна эх хэлнийхээ чадамжийг Англи , Хятад хэлтэй хослуулан эзэмшсэн математик суурьтай, кодчилол, инженерчлэл, байгалийн шинжлэх ухаанаар бэлтгэгдсэн, гоозүй, урлаг уран сайхны өндөр мэдрэмжтэй дэлхийд үнэлэгдэх оюунлаг Монгол иргэнийг бүтээнэ

Компьютерийн шинлэх ухаан

Дэлхийн шилдэг MIT, Microsoft зэргээс гаргасан хөтөлбөрийн дагуу Австрали улсын стандартад нийцүүлсэн

Урлаг

Сонгодог урлаг, бүжиг, дуу, хөгжим зэрэг хөтөлбөрийг дэлхийн стандартад нийцүүлэн бэлтгэсэн.

Хувь хүний хөгжил

Дэлхийд нэн эрэлттэй байгаа топ 12 чадварыг, дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан стандартын дагуу бэлтгэсэн

Суурь шинжлэх ухаан

Дэлхийн стандартын дагуу, орчин үеийн технологи хэрэгслийг ашигласан нэн сонирхолтой тоглоомчилсон хэлбэрээр бэлтгэсэн

Математик

Бодит чадварт суурилсан тооны ухааны хичээлүүд болон хичээлийн гадуурх тоглоомчилсон хөтөлбөрүүд

Хэл зүй

Дэлхийд хэрэглээгээрээ тэргүүлэгч Хятад, Англи, Япон хэлний гүнзгийрүүлсэн сургалт. Оксфордын хөтөлбөр стандарт.

Бидний онцгой хөтөлбөрүүд

Атлетик

Усан спорт, бие хамгаалах урлаг, гимнастик, йогагийн хавсарсан хөтөлбөр

Хувь хүний соёл

Орчин үеийн хатагтай, ноён болоход шаардлагатай хоолны соёл, мэндлэх хүндлэх соёл, харилцааны соёл гэх мэт олон талын соёлын хөтөлбөр

Сонгодог урлаг

Төгөлдөр хуур, балет, дуу, зургийн дэлхийн хэмжээний хөтөлбөр

Шинэ мэдээллүүдийг цаг тухайд нь авч байхыг хүсвэл бидэнтэй нэгдээрэй